Мэдээллийн аюулгүй байдлын

АУДИТ

Мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлалтай байдлыг хадгалж эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах нь байгууллага бүрийн чухал асуудал юм.

Ихэнх байгууллагууд дижитал шилжилтийг богино хугацаанд хийж байгаа ч түүнийг дагасан аюулгүй байдлын эрсдэлүүд үүссээр байна. Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэснээр байгууллагад учирч болох нэр хүнд, санхүүгийн маш том аюулыг хаах болно.

Танд санал болгож байна

“Мандал Риск Менежмент” ХХК нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын А/98 дугаар тушаалаар “Мэдээллийн аюулгүй байдлын АУДИТ хийх тусгай зөвшөөрөл” авч, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Байгууллагын нийт мэдээллийн системүүдийн эмзэг байдлыг илрүүлэх, халдлагаас урьдчилан сэргийлэх аргачлал, тайлан мэдээ боловсруулах, ажилтанд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын суурь мэдлэг олгох сургалт орох, эрсдэлийг бууруулах мэргэжлийн зөвлөгөө өгөх болон мэдээллийн аюулгүй байдлын аудит үйлчилгээг манай баг хамт олон танд санал болгож байна.

Аудит хийлгэснээр бий болох давуу тал:

10+ жилийн туршлагатай, мэргэжилтэн/багш нар бодит кэйс дээр тулгуурлан байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын болон Microsoft-ийн системүүдийн албан ёсны сургалтыг байгууллага болон хувь хүний хэрэгцээнд нийцүүлэн олгоно.

Бид зөвхөн танай байгууллагын онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулна.

  • Өөрийн компанийн мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдлын ботид үнэлгээг гаргах.

  • Дата, мэдээлэл алдагдаж болзошгүй эрсдэлийг олж арилгах.

  • “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛ”-д заасан шаардлагыг даган стандартыг хэрэгжүүлэх.

  • Аюулгүй байдлаа хангаагүйн улмаас учрах хохирлыг бууруулах.

Аудит үйлчилгээ хэрхэн хийгдэх вэ?

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, шалгагч программ ашиглан мэдээллийн аюулгүй байдлын аудит үйлчилгээг хүргэдэг.

Аудит үйлчилгээ нь үндсэн 4 шатыг дамжин хийгддэг бөгөөд албан ёсны сертификат бүхий мэргэжлийн баг ажиллана.

01. Хамрах хүрээг тодорхойлох

  • Аудитын хэрэгцээ, шаардлага тодорхойлох
  • Аудитын зорилго тодорхойлох
  • Хамрах хүрээг тодорхойлох

02. Бэлтгэл

  • Дата мэдээлэл цуглуулах
  • Бичиг баримт цуглуулах

03. Анализ

  • Шинжээч гар аргаар, автомат программ хангамж ашиглан системийн эмзэг байдлыг илрүүлэх

04. Тайлан мэдээ

  • Тайлангийн шаардлага тодорхойлох
  • Эмзэг байдлыг засварлах зөвлөмжүүд бүхий тайлан боловсруулах
  • Удирдлага, мэдээллийн технологи хариуцсан инженерт зориулсан үр дүнг танилцуулах

Та сонирхож байгаа үйлчилгээгээ сонгон захиалгаа илгээгээрэй.

Бид тантай холбогдох болно.

Сонголтоос сонгоно уу

Үйлчилгээ

Танд санал болгож байна


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллагад зориулсан

зөвлөх үйлчилгээ


АУДИТ

Байгууллагад зориулсан мэдээллийн аюулгүй байдлын сургалт